COVID -19 түргэвчилсэн шинжилгээ өгөх иргэд юу бэлдэх вэ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст  халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэлсэн. Тэгвэл өчигдрөөс эхлэн /2020.11.19/ нийслэлийн хэмжээнд түргэвчилсан оношилгоо шинжилгээ авах цэгийг  102 болгож нэмэгдүүлжээ. Харин иргэд сайн дураар COVID-19 шинжилгээ өгөхөөс хоёр цагийн өмнө биеэ бэлтгэх шаардлагатай юм. Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм. Иргэд шинжилгээний хариугаа өөрийн регистрийн дугаараар www.119.mn сайтаас авах юм байна. Нэг хүний тест 15-30 минут болж уншигдах учир өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөрт 20 хүний цаг олгож байгаа аж. 

 ИРГЭН ТА /COVID -19/ ТҮРГЭВЧИЛСЭН ТЕСТЫН  ШИНЖИЛГЭЭНД ОРОХООС ХОЁР ЦАГИЙН ӨМНӨӨС ДАРААХ  ЗҮЙЛСИЙГ БАРИМТАЛНА.

• БОХЬ ЗАЖИЛАХГҮЙ 

• ТАМХИ ТАТАХГҮЙ

• ЮМ УУХГҮЙ

• ХООЛ ИДЭХГҮЙ

• ШҮДЭЭ УГААХГҮЙ

• АМ ХАМРАА ЗАЙЛАХГҮЙ  

ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал

Баянгол дүүрэг – Эмүжин төв

Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори

Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр

Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2

Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер

Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг

Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг

Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга

Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр

Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр

НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛСАН ДОЛООН ЦЭГИЙН БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв

Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв

Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль

Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль

Сүхбаатар дүүрэг – Монгол гуравдугаар сургууль

Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль

Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …