А.Амбасэлмаа:Өчигдөр 3625 хүнд шинжилгээ хийхэд 37 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 19-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийтдээ 3625 хүнд шинжилгээ хийхэд 3588 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Франкфрурт Улаанбаатарын онгоцоор аравдугаар сарын 24-нд ирсэн 65 хүний шинжилгээнд илрээгүй.

Өмнөд Судан улсаас аравдугаар сарын 31-нд ирсэн 214 энхийг сахиулагчийн нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна.

Алтанбулаг боомтоор арваннэгдүгээр сарын 16-нд орж ирсэн тир автомашины нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ.

Өчигдөр 17 цагаас хойш нийт 37 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

11-р сарын 19-ний 17:00 цагаас хойш хийсэн тандалт судалгаа, шинжилгээний дүн:

-Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдсэн. Нийт батлагдсан тохиолдлын тоо 33 болсон байна.

-Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Нийт 51 тохиолдол боллоо.

-Дархан-Уул аймгийн голомт 5 хүнээс илэрсэн. Нийт 16 тохиолдол боллоо.

-Орхон аймгийн голомт 13 хэвээрээ байна.

-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 4, Айраг суманд нэг тохиолдол батлагдсан. Тус аймгийн нийт батлагдсан тохиолдол зургаа болсон.

-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна.

Улсын хэмжээнд нийт голомтлон гарч байгаа батлагдсан тохиолдол 120 боллоо. Монгол улсад батлагдсан коронавирусийн тоо 555 боллоо. Үүнээс эдгэрсэн 335, ажиглалтад 26, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалт дууссан 310, нутаг буцаасан 7 хүн байна. ХӨСҮТ-д 213 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн эмчлэгдэж байна”гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.