Анхааруулга: “Эмоци” продакшны тоглолт үзсэн бол шинжилгээ өгнө үү!

“Covid-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Халдварын тандалт, хариу арга хэмжээ авах явцад ард иргэд маань туслалцаа үзүүлж, сайн дураараа шинжилгээ өгөх шаардлагатай байна. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци”продакшны тоглолт үзсэн хүмүүс дотор батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий хэсэг бүлэг хүмүүс шинжилгээ өгөхгүй хойрго хандаж байна” хэмээн хэлсэн.

Тодруулбал, тоглолтыг 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудалд сууж үзсэн хүмүүс буюу 

  • Аравдугаар эгнээний 29-32, 45-47
  • Арваннэгдүгээр эгнээний 39-40
  • Арванхоёрдугаар эгнээний 25-26, 35-40, 45-48
  • Арвангуравдугаар эгнээний 36-38, 46-48
  • Арвандөрөвдүгээр эгнээний 30-34, 39, 46
  • Арванзургадугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож манай лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй байгаа юм. Тиймээс  дээрх тоглолтыг үзсэн хүмүүс 92263888, 92268517 дугаараар холбогдоно уу. 

Санал болгох мэдээ

Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг баривчлан, албадан авчирлаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын …