Дуучин Хишигдалай: Том дух хослуулсан гоё урт эрүү хийлгэнэ

Сүүлийн үед Дуучин Хишигдалайгийн эрс өөрчлөлтийн талаар хэвлэлүүд шуугиж эхэлсэн. Зоригтой, тэнэгдүүхэн, өөрийнхөөрөө тодотголтой дуучин А.Хишигдалай хэт их мэсийн ажилбарт дурлаад байх шиг. Нүд, хамар, өгзөг гээд жил ирэх бүр хувьсан өөрчлөгдсөөр. Хөдөөний бор охин гэж ичиж санаа зовохгүй хэлдэг тэрээр анхны дэбютээ хийснээс хойш асар богино хугацаанд өөрийгөө тордож, эрс өөрчлөлт хийж чадсан. Эмэгтэй хүн арчаатай байж гэмээн амжилтанд хүрдэг. Гэхдээ төрөхөөс заяасан царайг өөлөн, хиймэл болгож, хөөрхөн харагдах гээд яах вэ дээ хэмээн олны хэл амны бай болж байсан Хишигдалай хариулт өгчээ.

“…Мань мэт нь ч зүсэн зүйлээрээ хэлүүлээд доромжлуулаад гүтгүүлээд бүр сурчжээ Дух эрүү өгзөг юу юу хийлгэсэн гэчвээ. Тэр мөнгөөр нь хэдэн сайхан дуу кпип хийчих юмсан. Эцэст нь үнэн хөдөлмөр 2 хамт оршиж байхад бүх зүйл яриа болоод л хоцрох байхдаа. Ярьсан нь ялзарч, хийсэн нь хождог хорвоодоо.Тэгж байгаад нэг сайхан час хийсэн том дух хослуулсан гоё урт эрүү хийлгэнээээ яадгийн….” гэлээ. Ковидын халдварын эсрэг “… Би өвдвөл чи өвднө, Бид өвдвөл дэлхий өвднө…” хэмээн уриалжээ.

Дуучин А.Хишигдалайгийн мэс засал олонд таалагдсангүй – Өглөө.мн
Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.