Эрхүү мужид коронавирусний халдвараар хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Эрхүү мужид коронавирусний халдвараар хүүхэд нас барсан анхны бөгөөд одоогийн байдлаар цорын ганц тохиолдол бүртгэгдсэн байна.

16 настай охин нас барсан талаар бүс нутгийн эрүүл мэндийн сайдын орлогч Елена Голенецкая мэдэгджээ. Нас барсан өсвөр насны охин коронавирусний халдвараар хүнд хэлбэрээр өвчилсөн байсан аж.

Хойд хөршид нийт халдварын тоо хоёр сая руу ойртсон бол хоногт 22410 хүн коронавирусээр өвчилжээ. Нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 1.4 сая давж, нас баралт хоногт 442-оор нэмэгдэж, 33931 болсон байна.  

Хүүхдүүдэд коронавирусний халдвар шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч, улмаар хүндэрдэг болохыг эмнэлзүйн судалгаагаар тогтоожээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.