ФОТО: Мэрилин Монрогийн ховор бөгөөд гайхамшигт гэрэл зургууд

Холливудын алдарт нэрт жүжигчин Мэрилин Монро 1926 оны 6-р сарын 1-ны өдөр АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод Глэдис Пэрл Бэйкэрийн 3 дахь хүүхэд болон мэндэлжээ.

Мэрилин Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ.

Зарим намтар судлаач нар Глэдис охиндоо бутач хүүхэд хэмээн муу нэр зүүлгэхгүйн тулд Мортенсоны овгийг хэрэглэсэн гэж үздэг байна. Монро ч Мортенсоныг төрсөн эцгээ биш хэмээн үгүйсгэж байсан ба бага байхад нь ээж нь жинхэнэ аав Чарльз Стэнли Гиффорд гэж хүний зургийг үзүүлсэн тухай ярьсан байдаг.

Монрогийн ээж нь сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул ээжийн нь найз Грэйс Монрогийн асран халамжлагч болжээ. 1935 онд Грэйс гэрлэсэн бөгөөд Монрог Лос Анжелесийн хүүхдийн халамжийн төвд өгсөн аж. Монро 16-тайдаа ээжийнхээ гэрийн хөршийн хүү Жим Догертитэй гэрлэсэн байна. Үүний дараа гэрэл зурагчны нүдэнд өртөн сэтгүүлд зураг авахуулж эхлэв. Нөхөрт нь түүний моделийн ажил таалагдаагүй ба тэд гэрлээд 4 жилийн дараа салжээ.

Нууцлаг үхэл:

Тэрээр 1962 оны 8 сард 36-хан насандаа хорвоог орхисон. Түүний нас барсан шалтгааныг хэвлэлээр нойрны эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож нас барсан, Монро амиа хорлосон гэх мэт янз бүрээр мэдээлж байлаа.

Гэвч 1980 оны орчмоос амиа хорлосон тухай яриа замхарч, хэн нэгэнд хорлогдсон байх магадлалтай хэмээн яригдах болсон. Эм уухдаа даруулж уусан усны сав олдоогүй, харилцуур утас барьсан байдалтай олдсон хэдий ч АТС-т ярианы тэмдэглэл бүртгэгдээгүй байсан, мөн түүний улаан өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр алга болсон нь түүний үхлийг оньсого болгосон юм.

Түүний үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаатай байсан нь холбоотой байж магадгүй гэсэн таамаг бий.

Тоглосон кинонууд:

1947: “Dangerous Years” Аюултай жилүүд

1948: “Ladies of the Chorus” Найрал дууны хатагтай нар

1949: “Love Happy” Аз жаргалтай дурлал

1950: “A Ticket to Tomahawk” Томахавк хүрэх тасалбар, “The Asphalt Jungle” Асфальтан ширэнгэн ой

1950: “All about Eve” Ивийн тухай

1951: “Home Town Story” Нутгийн түүх

1952: “Don’t Bother to Knock” Хаалга тогших хэрэггүй, “Monkey Business” Сармагчны бизнес

1953: “Niagara” Найагара, “Gentleman Prefer Blondes” Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай

1953: “How to Marry a Millionaire” Яаж саятантай гэрлэх вэ

1954: “There’s No Business Like Show Business Шоу бизнес шиг бизнес байдаггүй

1954: “River of No Return” Буцаж урсдаггүй гол

1955: “The Seven Year Itch” Долоо дахь жилийн хууралт

1956: “Bus Stop” Автобусны зогсоол

1957: “The Prince and the Showgirl” Хунтайж ба шоуны хүүхэн

1959: “Some Like It Hot” Халууныг нь – Алтан бээлий шагнал, шилдэг эмэгтэй жүжигчин (комеди, мюзикл)

1960: “Let’s Make Love”

1961: “The Misfits” Задгай хувцастай бүсгүй

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …