Жүжигчин Ганцэцэг Ухаантай, түшигтэй, өр зөөлөн

Жүжигчин Ганцэцэг цахим хуудаснаа Энэ л өдөр хүү минь Ээждээ аз жаргал гэгч юу болохыг мэдрүүлж, юуны төлөө амьдрах ёстойг минь ухааруулж, өгөөмөр энхрий нандин гэх үгнүүдийг утгаар нь ойлгуулж ёстой л “гэрэл цацруулж” Эжийдээ ирсэн юм.

Энэ өдөр хүү минь мэндэлж, би “Ээж” болсон.

Ээж гэж дуудах бүрд нь Ээж болохоор сурч мэдэж хичээж зүтгэж явна даа

Ухаантай, түшигтэй, өр зөөлөн гээд хүүд минь эерэг зүйлс дүүрэн байдаг.

4 настайдаа Намайг аавын царайтай адилхан төрүүлэхгүй яасын. Нэг эмээ намайг яасан хөөрхөн охин бэ гээд байнашт гээд уурлан гутлаа тайлчихаад том хүн шиг алхан Ээжийгээ хөгжөөсөн, хүү

Бороо орохыг билгэдсэн

Босоо Монгол бичгээрээ гайхуулдаг гэж 8 насандаа бичсэн шүлгээрээ сургуульдаа 3-р байр эзэлж Ээжийгээ баярын нулимсаар шагнасан,хүү

Их эзэн хаан ийм их газар нутгийг бидэнд өвлүүлсэн байхад иймхэн газартай сууж байдаг бид ч арчаагүй улс юм даа гэж газар ширтэн 9 хөн насандаа харуусч хэлж Ээжийгээ бахархуулсан,хүү

Багш минь ангийн хүүхдүүдийг биеийн тамирын хувцасгүй ирсэн гэх шалтгаанаар чихнээс нь мушгихад би ангийн даргын хувьд юу ч хийж чадахгүй байгаадаа гараа атган хий дэмий бухимдан зогссон гэж 8 насандаа сургуулийн захиргаандаа өргөдөл бичиж Ээжийгээ шоконд оруулсан “тэмцэгч” хүү

Ээжээ, би ч уйлмаар байгаа.

Гэхдээ уйлж болохгүй гэдгийг ойлгооч, би бас дүү байна гээд нулимсыг минь арчиж 7 хон насандаа Ээждээ тэвчээр өгсөн,хүүГэх мэт бидэнд ХАЙР шингэсэн зөндөө дурсамж бий

Олон олон зүйлээр ээждээ хүч тэнхээ болж байгаа ухаант үрдээ төрсөн өдрийн мэнд хүргэе

Миний Нандин Эрдэнэ

Насан үүрдийн минь чимэг минь хэмээжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.