Хийлч Дээгийгийн шүүмжлэл дагуулсан тоглолт

Хийлч Дээгийг бие даасан “Never enough” тоглолт 12 сарын 4,5 нд болно. Тэрээр энэ удаад залуу хийлч Билгүүнтэй хамтрах бөгөөд тоглолт Тусгаар тогтнолын ордонд болох аж.

Тоглолтынхоо нэрийг эх хэлээрээ бичсэнгүй хэмээн шүүмжлэл дагуулсан_ Хар багаасаа хөгжмийн урлагтай амьдралаа холбосон түүнийг Монголын урдаа барих ганц эмэгтэй хийлч гэлцдэг.

АНУ-ын Мичиган мужийн ‘’Grand Valley’’ их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн байна. Хийлч Дээгий АНУ-д суралцаж байх хугацаандаа нөхөр, хүүхэдтэй болсон. Түүнийг хүүг Ананд гэдэг бөгөөд, хүүгийн аав нь Дэлхийн банканд ажилладаг.

Хийлч бүсгүй “Эр хүний “Надад даалгачих, би зохицуулъя” гэдэг зан чанар таалагддаг. Амьдралд зөндөө л асуудал байдаг. Тэгэхэд “Зүгээр зүгээр. Надад даалгачих. Би зохицуулъя” гэдэг эрчүүд их сайхан санагддаг. Эр хүн итгэл даахуйц байх ёстой” гэж хэвлэлд ярилцлага өгч байжээ.

Санал болгох мэдээ

М.Цолмонхишиг: Налайх дүүрэгт анх удаагаа 635 өрхийн 7 блок бүхий орчин үеийн цогцолбор хотхон энэ онд ашиглалтанд орно

“ТӨГС ОТГОН ХУРД” ХХК-ийн Ерөнхий инженер М.Цолмонхишигтэй ярилцлаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд …