Үнэрч нохой ноцтой хэргийг шуурхай илрүүлэв

“Уран” хэмээх дуудлагатай, үнэр алддаггүй үнэнч нохой дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ.

Тодруулбал, өчигдөр 22.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Билъярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэн гар утсаа хулгайд алджээ. Тиймээс гар алдсан гэх дуудлагыг тухайн дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн байна. Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч, ахлах дэслэгч  Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай “А” гэгч залуу дээрх иргэний гар утсыг хулгайлан 00 өрөөнд нуусан байсныг халуун мөрөөр нь илрүүлсэн байна. Ташрамд дуулгахад цагдаагийн байгууллагын Албаны нохойн сургалтын хэлтсийн “Уран” дуудлагатай эрэлч нохой нь урд өмнө хохирол ихтэй, ноцтой олон хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан туршлагатай

Холбоотой мэдээлэл

Comments are closed.