Сонгуулийн эргэн тойронд:Трамп ялбал Монголд ашиггүй

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп 2016 онд консерватив намыг төлөөлж, либералчуудын эсрэг эрс тэрс өнгөөр дуугарч, улс төрийн хүрээнд цээрлэдэг үг яриаг хэрэглэн байж санаанд оромгүй ялалт байгуулсан билээ.

Жишээ нь Мексикийн цагаачдыг “дандаа гэмт хэрэгтнүүд, хүчингийн хэрэг үйлдэгсэд” гэснээ “магадгүй зарим нь гайгүй хүмүүс байж мэднэ” гэх зэргээр ярьж эхэлсэн байдаг. Хэрэв ерөнхийлөгч болвол өмнөх засаг захиргааны үед баталсан байгаль орчны дүрэм журмуудыг хүчингүй болгож, үндэсний уул уурхайг дэмжинэ гэсэн нь тус улсын цагаан арьстан голдуу суурьшдаг төвийн мужуудын дээд боловсролгүй, ажилчин иргэдийн талархалыг ихэд хүлээсэн юм.

Улмаар Мексикийн хил дагуу хана босгоно, түүнийгээ Мексикийн татвар төлөгчдөөр төлүүлнэ, Хятадаас ажлын байраа буцааж авна, Ирантай байгуулсан цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх гэрээг цуцална, Израйлчуудыг дэмжинэ, исламын шашинаас улсаа хамгаална, олон улсын байгууллагуудад төлдөг татварыг багасгаж, зөвхөн Америкийг нэгдүгээрт тавина гэх мэтчилэн явж өгсөн билээ. Эдгээр популист яриа мэдэгдэл нь консерватив намынх нь хэт барууны үзэлтэй хэсэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй бүлгүүд, үйлдвэр, хөдөө ахуйн ажил эрхэлдэг, голцуу цагаан арьстан иргэдийн талархалыг ихэд хүлээсэн юм. Сонгуулийн дүн нь үүнийг харуулсан. Хэдийгээр сөрөг намын Хиллари Клинтон ард иргэдийн ердийн олонхын саналыг хоёр сая гаруй хүний илүүгээр авсан ч, муж болгонд хувь тэнцүүлэн олгосон “төлөөлөх” сонгогчдын саналыг авсан тоогоороо Трамп давамгайлж ялалт байгуулсан.

Хүйтэн дайн дуусаж, дэлхийн улс орнуудын хөгжил харилцан хамааралтай болсон энэ цаг үед Америкийн ерөнхийлөгчийн сонгууль дэлхий нийтийн анхаарлыг яалт ч үгүй татдаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …