“АНУ-ын виз гаргана” гэж залилан үйлдсэн этгээдүүдэд 5-7 жилийн хорих ял оноов

АНУ-д хөдөлмөрийн гэрээгээр гурван сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан 283 иргэнээс 1.9 тэрбум төгрөгийг авч, залилах гэмт хэргийг байнга үйлдсэн байна. 

Гэмт этгээд болох А, Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас ялах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар иргэн А-д 7 жил, иргэн Б-д 5 жилийн хорих ял тус тус оногдуулсан байна. 

Залилагч А, Б нар нь энэхүү үйлдлээр олсон мөнгөөрөө амьдардаг байсан гэж мэдүүлжээ. 

Санал болгох мэдээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, …