Дуучин Нараа: 5300 лайк 130 гаруй сая төгрөг

Дуучин Нараа өчигдөр өөрийн фейсбүүк хуудасаар ” Постыг уншсан хүн бүрт данс руу 25,000 төгрөг шилжүүлье, 5 минутын дотор шилжүүлэг хийгдэнэ” хэмээн пост бичжээ. Хэдхэн цагийн дотор 5300 хүн лайк, 8870 хүн шейр хийж дансаа үлдээж сэтгэгдэл бичжээ. Хэсэг хугацааны дараа Нараа тайлбар хийжээ.

“::::Күэ хүмүүс минь. Ийм юманд итгээд лайк шэйр хийгээд бүр Банкны дансаа хүртэл бичээд сууж байдаг.

Миний нүүрномын найзууд хүртэл дунд нь дансаа бичсэн ч байх шиг!!!!

Ямар ухаанаар бодоод итгэж байдаг улс вэ?!? Ийм зүйлд итгээд сууж байдаг болохоор энэ улсад хүний итгэл дээр дөрөөлж залилагсад үй олноороо төрөөд байна!!!! Ойлгож байна уу?!?Би одоо яадаг тэрбумтан гэж энэ олон мянган хүнд 25.000₮ цацаад явж байх вэ?

Бодоочээ!!! Эргэлзээчээ!!! 5300н ширхэг лайкаар тооцоолоход л 130н гаруй сая төгрөг болж байна.

Энэ мөнгө байлааа гэхэд үр хүүхэддээ амьдрал ахуйдаа үгүй ядаж зөгийн бүл худалдаж авна шдээ би бол… Би цацмаар байвад ядаж өвчтэй зовлонтой нялхсуудад хандивлана биздээ

Энэ пэйжийг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газарт заавал өгнө. Хүнийг үр хүүхэдтэй нь зураг нэр нүүрээр задилан хийж, улмаар олон мянган хүний банкны данс ил тодоор авч ямар эдийн засгийн гэмт хэрэг хийх гэж байгааг би ч төсөөлөхгүй байна!!!Гэтэл та нар минь итгээд бүр данс мансаа бичцэн ч бх шиг хэмээн тайлбар өгчээ. Монголчууд минь сэтгэхгүйгээ өөрчилж ажил хийгээч ээ. Бэлэнчлэх сэтгэл сайн юманд хүргэхгүй шүү дээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.