У.Хүрэлсүх: Гэр бүлийн хүчирхийлэл газар авч, ард түмэн маш их бухимдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж байна. Энэ үеэр тэрбээр цагдаагийн байгууллагын ажилтнуудад хандан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хороо дүүргийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай байнга хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй эсвэл үйлдэж байгаа айл өрхийг олж тогтоон хяналт тавихыг үүрэгдлээ.

“Гэр бүлийн хүчирхийлэл газар авсан. Ард түмэн маш их бухимдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл маш нуугдмал байдалд явагддаг. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бага насны хүүхдүүд амь насаараа хохирох явдал гарсаар байна. Иймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж тодорхой арга хэмжээг авах хэрэгтэй” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …