Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Жүдо” бөхийн аваргууд шалгарлаа

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах “Жүдо” бөхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 10 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүч спортын хорооны зааланд зохион байгуулагдсан.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл, Азийн тоглолт, Азийн аваргын алт, дэлхийн цомын алтан медальт тамирчин М.Бундмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн авра Х.Батхишиг, Олон Улсын хэмжээний мастер, Самбо бөхийн дэлхийн аварга Т.Баттөгс нар оролцож байгаагаараа онцлог боллоо.

Тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж багийн нийлбэр дүнгээр Эргүүл, хамгаалалтын газар тэргүүн байр, Дотоодын цэргийн 805 дугаар анги дэд байр, Тээврийн цагдаагийн алба гутгаар байр эзэлж, шилдэг эмэгтэй тамирчнаар Эргүүл, хамгаалалтын газрын эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, шилдэг эрэгтэй тамирчнаар Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор өндөр сум дахь цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар шалгарсан юм.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …