ОУХМ С.Баттулгын нэрэмжит “Шилдэг боксчдын тэмцээн”-д Л.Алтанцэцэг, Б.Мишээлт нар алтан медаль хүртлээ

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчид ОУХМ С.Баттулгын нэрэмжит “Шилдэг боксчдын тэмцээн”-д амжилттай оролцож, 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ.

  Тодруулбал тус тэмцээний 51кг-д ОУХМ Л.Алтанцэцэг алт, 69кг-д ОУХМ Б.Мишээлт алт, 69кг-д спортын мастер У.Шинэцэцэг мөнгө, 63кг-д спортын мастер Б.Отгонбат мөнгө, 57кг-д спортын мастер О.Есүгэн хүрэл, спортын мастер Ц.Намуун хүрэл, 75кг-д спортын мастер Б.Эрхэмбаяр хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Мөн тэмцээний шилдэг тамирчнаар ОУХМ Б.Мишээлт тодорлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …