Гурав хоногт 11 хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.26) мэдээллээ хийлээ.


Сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1189 хүнд шинжилгээ хийхэд 1178 хүнээс вирус илрээгүй.  Харин 11 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 24-нд Франкфуртаас ирсэн 14 настай хүү, 46 болон 50 настай, хоёр тээврийн жолоочоос, аравдугаар сарын 22-нд  Алтанбулаг боомтоор орж ирсэн найман хүнээс вирус илэрлээ. Эдгээрээс гурав нь ОХУ-ын иргэн, найм нь монгол хүн.  Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 339 болж, үүнээс 312 буюу 92 хувь нь эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний 20 нь хөнгөн, долоо нь биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээллээ.

Санал болгох мэдээ

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, …