МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай хамтран тэмцэнэ

ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болдог байна. Үүний тодорхой хувь нь цахим орчинд үйлдэгдэж, жилээс жилд хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа бөгөөд интернэт орчин нь мөлжлөг, хүчирхийллийн талбар болж байна.

Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг цахим хүчирхийлэл, гадуурхалтыг бууруулахаар Монголын эмэгтэйчүүдийн холбоо Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Фэйсбүүк компанитай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тодруулбал, МЭХ-ны аймаг, нийслэл дэх салбаруудын тэргүүн, эмэгтэйчүүдийн төлөөлөл өчигдөр /2020.10.22/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй уулзан, 21-р зууны хүчирхийллийн нэг хэлбэр болсон цахим хүчирхийлэлтэй тэмцэхэд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж, нийгэмд эерэг хандлага түгээхэд манлайлж хамтрах талаар ярилцлаа.

Ялангуяа хүчирхийлэл гарсан мэдээллийг нийтэд түгээх нь эргээд хүчирхийлэл үйлдэгчдэд сэдэл өгч, энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх нэг шалтгаан болдог гэдгийг ХХМТ-ийн газрын дарга уулзалтын үеэр онцлоод эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо чухал нөлөөтэй учир 96 жилийн түүхт МЭХ-той хамтран ажиллах болсондоо баяртай байна гэдгээ илэрхийлэв.

Мөн IT-н салбарт охид, эмэгтэйчүүдийг түлхүү суралцуулан хамруулах, энэ ажлыг охидууд хийж чадна гэсэн сэдэл төрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, “E Mongolia” төрийн цахим системийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлд МЭХ-той хамтран ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.