Намайг ойлгодог хань минь байхад бусад нь болноо

Сургамжтай тийм сайхан ухаарахаар зүйл нэг их байхгүй ч энгийн тайван амьдралынхаа тухай бичихээр шийдлээ. Саяхан нэг их хөгтэй зүйл боллоо. Нөхөр минь улирлын чанартай ажил хийдэг учраас бага хүүгээ хараад одоо гэртээ суудаг юм. Харин би хүүгээ 3 сар хүргээд шууд ажилдаа орсон юм л даа. Нөхрийн утсыг том охин маань (3настай дайсны цэрэг байгаа) угаалгын машинд хийгээд мэдэлгүй араас нь хувцас хийгээд эргүүлснээс болоод таг. Хөөрхий гэртээ сууж байгаа найз нөхдөөсөө хол ганцаардаж байгаа ядаж утас аваад өгөхсөн гээд л сүүлийн 2 сар бодоод л яваад байлаа би. Ядаж байхад өвлийн куртик байхгүй би нодлингийн хавар намрын куртиктэйгээ л гүйгээд байгаа юм. Лизинг төлдөг олон айл иймэрхүү л байдаг байх. Бүр мөнгөгүй арчаагүй өөртөө хувцас авч чаддаггүй дээ биш олсоноо лизингэд өгөөд үлдсэн нь хөргөгчрүү явчих юм л даа. Цалин гэж нээрээ арай дэндүү заза тэр яахав. Далийгаад явах нь. Орой ороод ирэхэд л шууд ирээд хувцас тайлаад халуун цай аягалаад хайраа эхлээд халуун цай уучих.

Нимгэн куртиктэй даарж байгаа биз дээ гээд нөхөр халамжилна. Тэгээд л ханиа утсаа өгчих жаахан тоглоодхъё гээд хөөрхий. Хайрдаа ямар ч байсан утас аваад өгчихвөл гэж бодоод л байлаа. Түрүүний долоо хоногт амарваа. Амардаг өдрөө гэрээ ухаж төнхөж их цэвэрлэгээ хийлээ. Том охиноо нөхөр аваад саад болохгүй гээд хадмынхруу явлаа. Хүүтэйгээ үлдээд гэрээ цэвэрлээд дуу тавиад сайхан эрч хүчтэй явж байтал диван доороосоо мөнгө олов оо. Гайхаад л бүр баярлаад сүүлдээ айх ч шиг. Тоолоод үзвэл 800 мянган төгрөг. Ооо маая гооод… Яанаа арай надаас нууж мөнгө төгрөг хүнээс зээлээд байдаг юм биш биз дээ. Юун мөнгө вэ гээд л бариад хэсэг бодлоо. Бодож бодож энэ яг надаас нуусан нэг юманд зориулсан л өөрийнх нь мөнгө бөйх гээд шууд л хүүгээ хувцаслаад мөнгийг нь аваад гараад туучихваа. За дүүрсэн. Загнуулах хэрэг хийчихьe гээд нөхөртөө эхлээд утас авчихлаа. Цаашаа яваад үлдсэнээр нь нөхөртөө өмд цамц дотуур хувцас аваад өнөөх мөнгө дууслаа. Гэм хийсэн хүн гэртээ ирээд хоолоо хийгээд хачин гэмшсэн амьтан сууж байтал манай хоёр ирэв. Авсан зүйлийг маань хараад баярлаж байнаа. Баярлалаа хайраа. Яасан гоё юм. Ёо баярлалаа гээд л үнсээд сүйд.

Яаж авсан юм бэ гэхдээ гээд дараа нь асууж байна. За тэр асуухыг нь хүлээж байсан би чиний нуусан мөнгийг олоод гээд хэлчихээд царайг нь харж чадахгүй дэмий л хумсаа оролдон зогсов. Айн гээд л мөлхөж очоод диван доогуур мөнгөө шалгаж байнаа. Чи яасан сонин юм бэ гээд урвайгаад суучихав. За дуус дуус. Алуулсан гээд л би ч айгаад уучлаарай хайраа гэтэл. Энэ чинь уг нь чамд булган шүб авах гэж цуглуулж байсан мөнгө ш дээ. Чи бас арай л дураараа юм аа, асуучихгүй. Уг нь бараг л цуглаж байсан гээд хэлэхэд нь нүднээс нулимс гараад л гарыг нь бариад хайраа надаа тийм үнэтэй юм хэрэггүй ээ. Яаж тийм үнэтэй 8 куртикний мөнгөөр булга өмсөх юм. Дараа л өөрөө авъя тэгэхүү гэж хэллээ. Олон хүнтэй хамт олонтой ажилтай байж хавар намрын куртиктэй ард нь миний нэр л гарна ш дээ тийм биздээ гэж байна. Үгүй дээ хайрааа. Чиний нэр харин ч хангалттай гарч байгаа. Чи байхгүй байсан бол би ажлаа яаж хийхүү, сэтгэл амар яаж гэртээ ирэх үү, чи бүгдийг мундаг хийдэг гээд л тэвэрлээ.

Ингэж диван доороос олсон мөнгөний учир тайлагдав. Миний хань үнэхээр сайхан юм аа гэж бодоод шөнө унтаж байгааг нь харж хэвтэв. Найз нөхөддөө гэртээ болсон маргаан надтай муудалцсан тухайгаа огтхон ч хэлдэггүй гэсэн манай нөхөр. Би харин маргаан жаахан үүсэхэд найз нартаа өнөөдөр ингэлээ тэглээ яахуу миний зөв байжуу гээд л асуудаг юм. Тэр хэрээрээ манай найзууд манай хүнийг дутуу үнэлэх хандлагатай. Харин би нөхрийнхөө найзуудад маш нэр хүндтэй. Учир шалтгаан нь нөхөр миний тухай муу үг ангайдаггүй маргаанаа ч хэлдэггүйд оршино. Асуухаар эрэгтэй хүмүүс найзынхаа эхнэрийг хүндэлдэг байвал ядаж дундуур урсах хов арилна. Цаашлаад чиний үг хууль байдаг юм байгаа биздээ гэж хэлж билээ. Би тэгэхэд хэхэ. Одооноос маргаанаа хэнд ч хэлэхгүй хоорондоо ярилцаж тэр дор нь дуусгаж сэтгэл дээ юм авч үлдэхгүй ярилцаж байнаа. Өөртөө булган шуб авах өртэй үлдлээ дэээ ккк. За яахав сайхан гэр бүл намайг ойлгодог нөхөр, хоёр сайхан үр байхад шуб болох байлгүй дээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.