“Фантастик” продакшн БНХАУ-ын найруулагчид татгалзсан хариугаа монгол бичгээр бичиж илгээжээ

“Фантастик” продакшны уран бүтээлчдэд БНХАУ-ын кино  найруулагч Ху Чуаньшань “Номонханы цуст тулаан” кинонд хамтран ажиллах санал ирүүлжээ.

Харин “Фантастик” продакшны уран бүтээлчид БНХАУ-ын кино найруулагчийн   саналаас татгалзаж хариуг босоо монгол бичгээр бичин хүргүүлсэн байна.

“Фантастик” продакшны уран бүтээлчид БНХАУ-ын найруулагч Ху Чуаньшаньд “Бид танаас ирүүлсэн “Номонханы цуст тулаан” кино зохиолтой танилцлаа. Манай мэргэжлийн түүхч, цэргийн түүхч нар таны зохиолыг түүхийн үнэн, бодит үйл явдлыг гуйвуулсан гэсэн дүгнэлт ирүүлсэн. Хэдийгээр энэхүү зохиол нь уран сайхны киноны зохиол боловч бид Монгол Улс, үндэстний түүхийг гуйвуулах, соёлыг үгүйсгэх хандлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул таны зохиол, тавьсан саналаас татгалзаж байна” гэсэн хариу илгээжээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …