Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо: Циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөхийг шаардаж байна

Хуучин циркт 300 гаруй циркчин өнөөдөр /2020.10.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Циркийн уран бүтээлчид “2010 оноос эхлэн Монголын циркчид нэг ч төгрөгийн цалин авч байгаагүй. Өөрсдөө сэтгэл зүрхээрээ ажиллаж, хувиараа нийгмийн даатгал төлдөг. Монголын циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд Соёлын яамнаас бодлого боловсруулах хэрэгтэй байна гэж хэллээ. Мөн “Циркийн амьтан сургах үйл явц бол яргалал мэт гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ойлголтыг төрүүлж байна. Амьтан сургахын тулд ээж шиг нь ханддаг юм. Монголын үндэсний циркэд манеж байхад бид тэвчээртэй хүлээж байлаа. Одоо засвар хийж байна гэсэн нэрээр үндсэн хийцийг нь өөрчилж дахин циркийн зориулалтаар ашиглах боломжгүй болгож байна” гэж мэдэгдлээ.

Энэ үеэр Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооноос “Монголын циркчдийн анхны бөгөөд эцсийн зогсоол болсон Хуучин циркийн барилга 2015 онд галд өртөж, улмаар МХЕГ-аас ашиглаж болохгүй хэмээн акталсан учраас Монгол Улсын Консерваторийн Бүжиг циркийн сургуулийн циркийн тэнхимийн сурагчид майхан циркт бэлтгэл хийж байна. Гадаа хүйтэн болж байгаа учраас цаашид энэ байдлаар бэлтгэл хийх ямар ч боломжгүй боллоо. Түүнчлэн 1971 онд ашиглалтад орсон зориулалтын барилгыг хувьчилж авсан байгууллага нь өөрчилж байна гэсэн нэрээр үндсэн хийцийг нь өөрчлөөд байна. Тиймээс Монголын циркчид дараах хоёр шаардлагыг Соёлын яам болон Засгийн газарт хүргүүлж байна.

  1. Монгол Улсын Консерваторийн хашаанд байгаа газар дээр, хийлгэсэн зураг төслийн дагуу Циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөх.
  2. Циркчдийн соёлын өв болсон Хуучин циркийн барилгыг шинэчлэн ордон барьж өгөхийг шаардаж байна” гэдгээ хэллээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …