Буриадын БНУ-д коронавирусын халдвар дээд цэгтээ хүрлээ

Буриадын Мэргэжлийн хяналтын газрын мэдээллээр 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Буриадын БНУ-д лабораторийн шинжилгээгээр батлагдсан коронавирусын 8251 /+110/ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 5062 тохиолдол Улаан-Үд хотод бүртгэгдсэн. Нийт халдвар авсан иргэдийн 6345 /+66/ эдгэрээд байгаа бол 86 /+2/ хүн нас бараад байна. Нас барсан 2 иргэн 84 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй байсан. Эмэгтэй өвчтөний хувьд коронавирусын халдвараас гадна чихрийн шижин, хэт таргалалттай байсан бөгөөд 7 хоног энгийн тасагт, 5 хоног эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байна. Харин эрэгтэй өвчтөний хувьд коронавирусын халдвараас гадна зүрх судасны өвчнөөр өвдөж байсан бөгөөд 4 хоног уушгины хиймэл агааржуулагчтай байсан байна. Шинээр бүртгэгдсэн 110 тохиолдлоос 88 хүн нь амьсгалын замын цочмог вирусийн халдварт шинжтэйгээр эмнэлгийн байгууллагад ханджээ. Тэд вирус хүн хөдөлгөөн ихтэй газарт явж байхдаа авсан хэмээн үзэж байна. Тухайлбал, худалдааны төв, дэлгүүр, кафе, нийтийн тээвэр. Эдгээр газруудад маскны дэглэм зөрчигдөөд байгаа юм. Харин бусад халдвар авсан хүмүүс ойр дотнын халдвар авсан хүмүүсээс авсан. Өнөөдрийн байдлаар Буриадын халдварт өвчний эмнэлэгт нийт 1056 хүн эмчлүүлж байгаа бол үүнээс 23 нь хүүхэд байна. Эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна. Эмнэлгийн орны багтаамж одоогийн байдлаар 87,1% дүүрсэн байна. Лабораторид өдөрт 2951 шинжилгээ хийсэн бол нийт хугацаанд 400,683 шинжилгээ хийсэн байна. Буриадын БНУ-ын Засгийн газрын зүгээс коронавирусын цар тахлаас сэргийлэх үүднээс дараах ажлыг зохион байгуулж байна. Үүнд:1. Худалдааны төвүүдэд байрлах түргэн хоолны газруудын үйл ажиллагааг зогсоосон.2. Ерөнхий боловсролын сургуулиудыг алсын зайны хөтөлбөрт шилжүүлсэн.3. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Буриадын Их сургууль алсын зайнаас хичээллэх шийдвэр гарсан. 4. Албан газруудын нийт ажилтан нарын 30 хувийг алсын зайнаас ажиллуулах шийдвэр гаргасан зэрэг болно. Иймд иргэд та бүхэн дор бүрнээ хариуцлагатай байж, өөрийн эрүүл мэнддээ анхаарч, халдвараас урьдчилан сэргийлээрэй!

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.