Д.Пүрэвсүрэн:Төрсөний дараа би хэрхэн гам барьдаг вэ?

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн өөрөөрөө 4 төрсөн ч гоолиг биеэ тун сайхан хадгалж үлдсэн. Бүсгүйчүүдэд гам барьдаг аргаасаа хуваалцжээ.

Маш олон шинэхэн төрсөн ээжүүд надаас асуудаг. Жин бага, жин ихтэй ямарч эмэгтэй байгалын жамыг адилхан туулдаг. Жин багатай гэхээрээ огт өөрчилөгддөггүй биш, адилхан л аарцаг ташаа тэлж, булчин суларч, дааврын өөрчилөлт явагдаж, бие ядарч төрөх замаа бэлддэг. Жин бага тусам улам ядардаг. Өөрөөрөө болон кесар хагалгаа бүгд ижил.

Төрсний дараа би яадаг вэ? (Өөрөөрөө 4 төрсөн тул кесарыг мэдэхгүй байна шүү😬) төрөх орноосоо буугаад шууд доошоо харж хэвтдэг( саваа дарж) хоол ундаа идэж хэсэг амарсны дараа зөөлөн, биед тухтай, бие засахад чөлөөтэй өвдөгнөөс хөхний доор хүртэл өмсдөг даруулгыг чихэж өмсдөг( хэцүү басан ч ) үүнийгээ бүтэн 1 сар 24 цагийн турш өмсдөг, усанд орохдоо л тайлна. 7 хоног халуун бурам уудаг, мөөгтөй шөл ууна. Төрсний дараа маш их бүр маш их өлсдөг тул ер нь хоол хоридоггүй яагаад гэвэл 24 цаг сүү үйлдвэрлэх ёстой, ядарсан биеийг хоол нойроор л тэнхрүүлнэ. Эхлээд хүүхдээ гадна орчинтой дасга, сүүгээ сайн оруулж тогтворжуул, өөрөө тэнхэр тэгээд 4-6 сар болсны дараагаас өөртөө шаргуу анхаар. Гэхдээ эхний хугацаанд өөрийгөө хая гэсэн үг биш, амруу орж байгаа хүнсээ бодолтой ид. Төрөлтийн зай, тооноос хамаараад буцаж хэвэндээ ороход хугацаа хэрэгтэй. 1жил, 2жил,3жил түүнээс ч их. Гол нь хэвэндээ орохыг хүлээх биш байнгын хүчин чармайлт, давтамжит дасгал хөдөлгөөн, хоолны зөв хэрэглээ нь чамайг чиний хүссэн чи болгоно шүү.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.