МҮОНРТ-ийн 450 гаруй ажилтан гарын үсэг зурж, нэгджээ

МҮОНРТ-ийн уран бүтээлчид Захирлуудын зөвлөлөө огцруулахаар мэдэгдэл хийж, баримтуудыг дэлгэлээ. МҮОНРТ хувийнх биш, олон нийтийнх. Ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаа зогсо. Тагнаж, чагнахаа зогсоо. Бид гэмт хэрэгтэн биш. Хөдөлмөрийн үнэлэмжийн тэгш бус байдлыг зогсоохыг шаардаж байна.

Уран бүтээлчид “Цаашид энэ байгууллагыг удирдах чадамжгүй болсон Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр Үндэсний зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ үү. Энэ шаардлагыг эс биелүүлбэл эсэргүүцлийн тэмцэл өрнүүлэн, дараагийн шатанд шилжихийг мэдэгдэж байна” хэмээн гарын үсэг зуржээ.

Хуримтлагдсан асуудлуудын тухай баримт байна. Уран бүтээл хараат байж болохгүй зүйл. Үзэгчдэд шинэ контент хүргэх боломжгүй байна. Ялгаварлан гадуурхалт буюу тэгш бус харилцаа энэ байгууллагад нүүрлээд байна хэмээн 156 хүн буюу 60,5 хувь нь хариулжээ.

Одоо ажиллаж байгаа удирдлагын багт ямар ч ёс зүй алга хэмээн 144 хүн буюу 56,2 хувь нь хүлээн зөвшөөрчээ.

Түүнчлэн, МҮОНРТ-д байрлуулсан бүх камерууд дуу бичдэг аж. Энэ талаар дараах мэдэгдлийг хийж буй уран бүтээлчид “Телевизийн нэвтрүүлэг уран бүтээлд ирж байгаа оролцогчдын дуу, дүрсийг өндөр хүчин чадал бүхий хяналтын камераар бичиж байна. Энэ камерыг сонгуулийн өмнө буюу тавдугаар сараас эхлэн ажиллуулсан. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болон Хувь хүний нууцын тухай хууль, Олон улсын хүний эрхийн тухай конвенцын хэд хэдэн заалтыг зөрчиж байна. Мөн гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн гаж үйлдэл гэж үзэж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …