Ц.Элбэгдорж: Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, нийслэлийн Ардчилсан намын байрнаас намын гишүүний үнэмлэхээ дөнгөж сая гардаж авлаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын гишүүний үнэмлэхээ гардаж авсныхаа дараа “Ардчилсан нам бол хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг хүн суртлыг бага байлгах ёстой гэдэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлийг бий болгосон буурин дээрээ баттай зогсох ёстой. Ардчилсан намын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээж байна” хэмээн мэдэгдлээ.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Гишүүнчлэлээ сэргээсэн учраас цаашид улс төрийн сонгуульд оролцох уу?

-Монгол Улсын иргэн байгаа нь надад хамгийн сайхан. Иргэн байх нь хамгийн өндөр албан тушаал гэж би боддог.

Одоогийн намын удирдлагатай хэрхэн яаж хамтарч ажиллах вэ?

-Намын гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

-Та Х.Баттулга Ерөнхийлөгчийг сонгуульд дахин өрсөлдвөл өрсөлдөнө гэж хэлсэн. Та ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү ?

-Гишүүний хувьд эх орондоо тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал бид очих үүрэгтэй. Одоо бол жирийн иргэний хувиар намын, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байгаа .

Таныг хуулийн байгууллага шалгаж байгаа гэх хэрэг юу болсон бэ?

-Энэ асуудал хэвээр явж байгаа.

-Таныг Ардчилсан намын нэр хүндийг унагасан гэж Ардчилсан намын зарим гишүүд хэлдэг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Энэ бол хүмүүсийн үзэл бодлын асуудал би хүндэтгэлтэй хандана.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …