“Улаанбаатар” Олон Улсын кино наадмын “Шилдэг кино”-гоор “Хөхөө” кино тодорлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадам энэ сарын 19-25-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Тэгвэл “Улаанбаатар” Олон Улсын кино наадмын Монгол киноны уралдаант хэсгийн “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2020.10.21/ “Тэнгис” кино театр болж шилдгүүдээ тодруулсан юм.

Энэ жилийн кино наадмын “Шилдэг зохиол”-оор М.Эрдэнэбат, Ц.Баттуяа -“Гэргий”, “Шилдэг найруулагч”-аар Ж.Жамъянсүрэн-“Хөхөө”, “Шилдэг продюсер”- Ч.Ундрал, “Шилдэг уран сайхны кино”-оор “Хөхөө” кинонууд тус тус шилдгээр шалгарч, “Хангарьд” шагналын эздээр тодорлоо.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.