МЭХ үр шилжүүлэн суулгах мэс ажилбарын зардлыг ЭМД-ын санд хамруулах санаачилга гаргалаа

МЭХ-ны аймаг, нийслэл дэх салбаруудын тэргүүн, эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нартай уулзаж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлын талаар ярилцлаа.

Энэ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог идэвхжүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх, үр шилжүүлэн суулгах хагалгааг даатгалд хамруулдаг болгох, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг оношлогооны хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ тухай мэдээлэл, нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзлэг оношлогоог ойртуулах, хүргэх зэрэг санаачилга гаргаж, охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн ажилд хамтарч ажиллах талаар санал солилцов.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар эмэгтэйчүүдийн гаргасан санал, санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна. Ингэхийн тулд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт дэмжих төвүүд байх ёстой. Түүнчлэн иргэдээ хариуцлагажуулж, хоёр жилд нэг удаа, цаашлаад жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг арилгахад эмэгтэйчүүдийн дэмжлэг, оролцоо чухал нөлөөтэй онцлоод урьдчилан сэргийлэх чиглэлд эмэгтэйчүүдээ дэмжин хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.