“Мехико-68” олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монголын Үндэсний Олимпийн Хороо 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас медаль хүртсэн түүхэн амжилтын эздээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 Зуны XIX олимпийн наадамд Монгол Улс спортын дөрвөн төрөлд 16 тамирчин оролцоход чөлөөт бөхийн төрөлд 87 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат агсан мөнгө, 52 кг-д ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, 70 кг-д ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, 78 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт анхлан мандуулсан түүхтэй.

 Өчигдөр ОЛИМПИК ХАУС-т  Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Монгол Улсын Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат агсаны гэргий Ө.Тамир, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Артаг агсаны гэргий Д.Баярлах нар хүрэлцэн ирлээ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …