Согтуу цагдаа төрийн ордоныг мөргөжээ

Монгол Улсын төв талбайд орших Засгийн газрын ордныг согтуу жолооч мөргөсөн осол өнгөрөгч амралтын өдөр гарсан байна.

Тодруулбал, аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан үедээ Toyota Marx-X маркийн автомашиныг жолоодож яваад, Төв шуудангийн уулзварын дунд байрлах түмб буюу зохицуулагчийн тавцанг мөргөж, тэрхүү тавцангаа түрж явсаар Засгийн газрын ордны баруун урд хашааг мөргөсөн байна.

Түүнчлэн замдаа явж байсан явган зорчигч болох 26 настай эрэгтэйг мөргөж, гэмтээжээ.

Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэсэгт шалгаж байгаа ба хэрэг үйлдсэн этгээд нь өөрөө цагдаагийн алба хаагч байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

эх сурвалж: zindaa.mn

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …