Халал мах нь шингэц сайтай, хүний биед хор нөлөөгүй хөлдөөгчинд удаан хадгалахад өнгө хувирч өөрчлөгдөхгүй

Халал мах гэж юу вэ?

Танай мах яагаад ийм цэвэрхэн бас зөөлөн гоё амттай байдаг юм бэ? Махаа угаадаг юм уу? Ямар учиртай юм? Чи яагаад гадуур хоол иддэггүй юм?

ХАЛАЛ стандартаар төхөөрсөн мах цусгүй байдаг учраас шингэн ягаан өнгөтэй, цус хурдаггүй, удаан хадгалахад өнгө нь харлаж өөрчлөгддөггүйгээрээ онцлог.

Малыг яагаад ХАЛАЛ стандартаар төхөөрдөг вэ?

Амьд малыг төхөөрөх үед тухайн мал айсны улмаас малын цусанд байх ёстой хэмжээнээсээ хэд дахин илүү хэмжээний адреналин гормон ялгарч цусанд хуримтлагддаг.

Мал төхөөрөх ХАЛАЛ арга гэдэг нь тухайн айдастай малын мөгөөрсөн хоолой, улаан хоолой, хүзүүний артери, венийн судсыг дайруулан огтолж адреналин гормон шингэсэн цусыг бүрэн гадагшлуулан амийг нь таслах арга юм. Энэ нь мал амьтны амийг таслах хамгийн энэрэнгүй ба хялбар арга болохыг Германы эрдэмтэд батлан тодорхойлсон. Тухайн адреналин гормонтой цусыг малын маханд шингээхгүй, бүрэн гадагшлуулсан цусгүй махыг ХАЛАЛ мах гэж тодорхойлж байгаа юм. ХАЛАЛ мах бэлтгэх явцад маш олон детальчилсан өндөр шаардлага тавигддаг. ХАЛАЛ аргаар бэлтгэгдсэн малын маханд адреналин гормон агуулагдахгүй. Адреналин гормоныг аз жаргалын гормон гэдэг боловч хүний биед байх ёстой хэмжээнээсээ их адреналин ялгарснаар зvрх дэлсэх, даралт ихсэх, хөлрөх, улайх, таргалах, хоолны шингэц муудах зэрэг өөрчлөлт гарна. Мөн цаашлаад гормоны өөрчлөлтөд орох эрсдлийг ч дагуулдаг. Хүний цусанд адреналин гормоны хэмжээ 30-150 ng/l буюу 164-819 pmol/l байх ёстой. Энэ нь хэвийн үзүүлэлт. Адреналиныг гипертоны өвчин, бүх хэлбэрийн цусны даралт ихсэх, атерокслероз, зүрхний бах, зүрхний багтраа, титэм судасны үйл ажиллагааны дутагдал, чихрийг шижин зэрэг өвчтөнгүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг хориглодог учраас дэлхийн ихэнх улс орнууд ХАЛАЛ МАХЫГ сонгон хэрэглэдэг. Үүний нэг тод жишээ нь Австрали улс. Тухайн улсад ХАЛАЛ махны хэрэглээ 96 хувь байдаг бөгөөд махны чанар, зэрэглэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Австрали ХАЛАЛ хурганы мах дэлхийн баячуудын тансаг хэрэглээ болоод байгаа билээ. Уг мах нь Монгол улсад 1 кг нь 120.000-150.000 төгрөгөөр үнэлэгдэж худалдаалагддаг. ХАЛАЛ мах нь шингэц сайтай, хүний биед хор нөлөөгүй, маш цэвэрхэн, хөлдөөгчинд удаан хадгалахад өнгө хувирч өөрчлөгдөхгүй, хурц үнэргүй гэх мэт маш олон давуу талтай байдаг…

FSSC22000 стандарт нь хүнсний аюулгүй байдлаас гадна хүнсний чанар, хүнсний хамгаалалт, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх ажиллагааг хамарсан иж бүрэн удирдлагын тогтолцоо бөгөөд ISO22000, НАССР стандартуудаас гадна нэмэлт 2 стандартыг өөртөө агуулсан томоохон стандарт юм.

FSSC 22000 стандартын дагуу үйлдвэрлэгдсэн ямар ч төрлийн бүтээгдэхүүн нь хүнсний боловсруулалтын аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хуурамч бүтээгдэхүүн агуулагдаагүй байх чанарын баталгааг гаргадаг.ХАЛАЛ махыг хадгалахад хамгийн тэсвэртэй, чанараа амархан алдахгүй, хөлдөөж тээвэрлэх явцад махны өнгөнд өөрчлөлт ордоггүй, үнэр нь өөрчлөгддөггүй онцгой чанартай учраас дэлхийн мах экспортлогч орнууд ХАЛАЛ стандартаар махаа бэлддэг.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …