“Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Болгарын ГХЯ-ны төв байранд боллоо

Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Чойжин ламын сүм музейн “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг Болгарын Төрийн соёлын институттэй хамтран Болгарын ГХЯ-ны төв байранд 10 дугаар сарын 20-ны 10.30 цагт зохион байгуулав.

Үзэсгэлэнг нээж Элчин сайд Д.Батсайхан, Болгарын ГХЯ-ны Хоёр талын харилцааны ерөнхий газрын захирал Христо Полендаков нар үг хэлсэн ба нээлтэд Болгарын Гадаад хэргийн дэд сайд М.Люцканов, Төрийн соёлын институтын захирал С.Йовева, ГХЯ, БШУЯ болон бусад байгууллагын албаны хүмүүс, Софи дахь Дипкорпусын төлөөлөл оролцов.

Элчин сайд Монгол, Болгарын харилцаа болон үзэсгэлэнгийн талаар “Дипломатически спектър” сэтгүүлд ярилцлага өгөв. Үзэсгэлэн Болгарын ГХЯ-ны төв байранд 10 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.