МАХН-аас дүүрэгт сонгогдсон ганц төлөөлөгч нь МАН-д элсжээ

Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин, сонгогдсон Э.Магнайбаяр өчигдөр МАН-д элсэж, гишүүний үнэмлэхээ гарджээ.

Дүүргийн ИТХ-д МАХН-аас ганц суудал авсан бөгөөд тухайн нэр дэвшигч дүүргийнхээ иргэдийн эрх ашгийг бодож МАН-д элссэн гэдгээ илэрхийлсэн байна.

Тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа “Баянгол дүүргийнхээ 220 мянган иргэдийн эрх ашгийг бодож МАН -д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ! Дэвтэр дүүрэн захиа даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг даалгавар авсан үүнийгээ ч хэрэгжүүлэх үүрэг ч хүлээсэн хүний хувьд амласнаа хэрэгжүүлэх боломж гэж харж байна” гэжээ.

Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрог хоёр мандаттай бөгөөд АН, МАХН-ын нэр дэвшигчид сонгогдсон юм. МАХН энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН, ШИНЭ намтай албан бус эвсэл байгуулан  “Нэг намын дарангуйллын эсрэг, нэг намын хүчирхийллийн эсрэг, нэг намын туйлшралын эсрэг ардчиллаа аврахын тул улс төрийн шинэ соёл бий болгон эвлэлдэн нэгдэж байгаа”-гаа илэрхийлж байсан. Үүнийг ч төлөөлөгч Э.Магнайбаяр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлж байв. 

Дүүргийн ИТХ-ын 291 суудлаас

  • МАН 201
  • АН 75
  • ХҮН 10
  • МАХН 1
  • Ногоон нам 1
  • Бие даагч 2 суудал тус тус авсан.

Харин Баянгол дүүргийн ИТХ-д 

  • МАН 20
  • АН 18
  • ХҮН 2
  • МАХН 1 мандатыг авсан юм. 

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …