“Samsung” компани дэлхийн шилдэг ажил олгогчоор шалгарчээ

АНУ-ын “Forbes” бизнесийн сэтгүүлээс жил бүр гаргадаг Дэлхийн шилдэг ажил олгогчдын жагсаалтыг энэ жил “Самсунг Электроникс” компани тэргүүлжээ.

Энэхүү Өмнөд Солонгосын компанийн араас АНУ-ын технологийн том хүчнүүд болох “Амазон”, “Ай Би Эм”, “Майкрософт” зэрэг компаниуд жагссан байна. Харин “Самсунг” компани өнгөрсөн жилийн 106-р байрнаасаа шууд нэгдүгээр байрт ирсэн нь энэ болжээ.  “Самсунг”-ийн энэхүү амжилт цар тахлын дунд тохиож байгаагаараа ач холбогдолтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

 Тус компани ажилчдынхаа аюулгүй байдлыг эн тэргүүнд тавихын хажуугаар үйлдвэрлэл, борлуулалтаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд нийлүүлэлтийн сүлжээгээ сайн удирдаж чаджээ. Уг жагсаалтад багтсан Солонгосын бусад компаниудыг дурдвал, “Эл Жи” компани тавдугаарт жагссан байна. Түүнчлэн тус улсын хамгийн том веб портал оператор болох “Нэйвэр” компани 37-д, гоо сайхны бүтээгдэхүүний аварга компани “Амор Пасифик” 42-т жагссан бол Өмнөд Солонгосын тэргүүний автомашин үйлдвэрлэгч “Хьюндай Мотор” компани 80-р байранд оржээ.

” Forbes ” сэтгүүл зах зээлийн судалгааны “Статиста” фирмтэй хамтран 58 орны 160 мянган байнгын болон цагийн ажилчдын дунд судалгаа хийсэн байна. Судалгааг 6-7-р  сарын хооронд явуулсан бөгөөд ажилчид ажил олгогчдын коронавирусийн эсрэг хариу урвал, эдийн засгийн хүч нөлөө, жендерийн тэгш байдал, нийгмийн хариуцлага зэрэг янз бүрийн сэдвээр сэтгэл ханамжийн  үнэлгээ хийжээ.


Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.