Д. Сарангэрэл: Хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэх тогтоол гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8,000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэхээр шийдвэрлэжээ.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1222427368137776&id=100011115722292

Энэ талаар Байгаль орчин аялал жуучлалын сайд, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл” Хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэх тогтоол дөнгөж сая гаргалаа. УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан хуулийн яамтай хамтран хийсэн хүчирхийллийн асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн байцаагч хүрэлцэхгүй байгаа тухай яригдаж байсан юм” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …