Хамгийн их замын түгжрэлтэй хотуудыг эргэн дурсъя

2003 онд Хамгийн их замын түгжрэлтэй хотуудаар нэрлэгдэж байсан хотууд түгжрэлээс гарчээ.

Польшийн Вроцлав хот. Европын 50 хотын замын сүлжээн дээр байдаг энэ хуучны жижиг хот замын түгжрэлээрээ гойд гэж болно. Дээр цагт худалдааны хоёр том замын бэлчирт байгуулсан нь өнөө ч гэсэн олон замын уулзвар болсоор, зам дээр нь мөнхийн түгжрэл үүссээр
 Вашингтон. XYII зууны үеийн л хэмжээндээ байгаа энэ хотын зам дээрх түгжрэлийн улмаас жил бүр 560 сая литр шатахуун шатаадаг гэсэн судалгаа бий.
Таиландын нийслэл Бангкок. Энд бол дугуй, гурван дугуйт бичил машин гээд төрөл төрлийн унаа явдаг. Харин ихэнх тээврийн хэрэгсэл нь байгалийн хийгээр явдаг болохоор агаарын бохирдол нь гайгүй.
 Өмнө африкийн Йоханнесбург. Африк тивийн хамгийн их түгжрэлтэй хот. Замын ачааллыг бууруулахаар төрөл бүрийн арга хэмжээ авсаар байгаа ч сүүлийн гурван жилд байдал улам дордож байгаа гэж судалгаагаар гарч байгаа хот.
Нью-Йорк. За энэ хотод бол машин унаснаас метрогоор явах нь илүү дээ.
 Нью-Дели. Автомашины түгжрэл нь 43 хувь. Машин унасан хүн байрнаасаа хөдөлнө гэдэг хэцүү.
 Нью-Дели. Автомашины түгжрэл нь 43 хувь. Машин унасан хүн байрнаасаа хөдөлнө гэдэг хэцүү.
Москва бас л машинаараа хахаж байгаа хот. Жолооч  нар замын түгжрэлд өдөрт ямар ч байсан 2,5 цагийг бардаг гэдэг.
Лос-Анжелост бол жилдээ 515 цагийг зам  дээр зогсч өнгөрүүлдэг. Дэд бүтэц нь сайжраагүй ч ажилгүйдэл нэмэгдсэнээр замын түгжрэл бага зэрэг буурч байгаа гэсэн баримжаа бий.
 Мексикийн нийслэл Мехико. 21 сая хүнтэй энэ хотод тээврийн хэрэгслээр зорчино гэдэг туйлын хүнд. Шатахуун харьцангуй хямд байдаг нь ч нөлөөлж байгаа.
Польшийн нийслэл Варшав. Баруун европын том замын бэлчир болоод ч тэр үү маш их түгжрэлтэй. Өнгөрсөн онд авто замын шинэ тойруу ашиглалтад орсон ч байдал нэг их дээрдээгүй л байгаа.
 Парисын иргэд жилдээ дор хаяж 70 цагийг замын түгжрэлд чилээн өнгөрүүлдэг гэдэг. Энэ бол европын аль ч хотоос давсан үзүүлэлт.
Брюссель бол европын хамгийн их ачаалалтай 50 хотод багтдаг. Жолооч нар нь лавтай 65 цагийг замын түгжрэлд үгээ хэлж өнгөрөөдөг газар.
Бээжин бол жинхэнэ автомашины цунами газар. Дэд бүтэц, тойруу, гүүрэн гарц олонтой ч машиныхаа тоогоор яах ч аргагүй түгжирч саатдаг газрын нэг.
Бразилийн Сан-Паулу хот бол автомашин түгжрэхээрээ “гайхамшигтай” газар. 2008 онд энд 165 миль урт түгжрэл үүсч дээд амжилт тогтоож байсан хот шүү дээ.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …