Ж.Отгонцагаан: Хүчирхийлэлтэй тэмцдэг хүмүүс хүчтэй байх хэрэгтэй

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх,  бие бялдарын боловсрол, баг хамт олны нэгдмэл байдал, багаар ажиллах чадварыг бэхжүүлэх, ажилчдын хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлж, идэвхитэй хөдөлгөөнөөр эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Эергээр гэрэлтүүлье” спортын арга  хэмжээг амжилттай зохион байгуулагдлаа.

“Эерэгээр гэрэлтүүлье” спортын арга хэмжээ нь

  • Сагсан бөмбөг
  • Гар бөмбөг
  • Ширээний теннис
  • Дартс

 Гэсэн спортын  дөрвөн төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа. Уг тэмцээнд 50 гаруй ажилтан албан хаагчид, нийт 6 баг оролцсон.

Энэ үеэр Монголын Үндэсний Олимпын Хорооны зөвлөх Ж.Отгонцагаан хүрэлцэн ирж нийт тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад урам өгч амжилт хүслээ тэрээр “Хүчирхийлэлтэй тэмцдэг хүмүүс хүчтэй байх хэрэгтэй, тиймээс эрүүл чийрэг, хүчтэй байхын тулд спортоор үргэлж хичээллэж байгаарай” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …