Гурван хүслийг биелүүлж өгдөг муур

Муурны эзний ярьснаар  энэ муур нь гайхамшгийг бүтээж, гурван хүслийг нь биелүүлж өгдөг байна.  Цахим хуудаст И-Левел Винсент нэртэй шидтэн гурван хүслийг нь биелүүлдэг муураа зарахаар шийдсэн Новосибирск хотод амьдардаг нэг эмэгтэйн зарыг нийтэлжээ. Гэхдээ энэ хүсэлтийг үнэгүй биелүүлэхгүй.Эмэгтэй муураа 10 сая рублиэр зарахыг хүсч байгаа аж. Энэ үнэ нь ямар нэгэн шинжтэй гурван хүслийг нь биелүүлж чадах хэн нэгэнд зохимжтой үнэ гэж үзжээ. Эсвэл муурыг зөвхөн харснаар 2000 рубль авна гэж ярьсан байна. Мөн “Комсомолская Правда” сонинд муурныхаа гайхамшигт чадварыг цэвэр тохиолдлоор илрүүлсэн гэж ярьжээ. Нэг өдөр Винсентэд тоглоомоор надад нэг давхар худалдаж авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Миний хүсэл биелсэн.  Түүнээс гадна маргаашнаас нь бүх зүйл биелж  байгааг анзаарсан.Үйл явдлууд шаардлагатай чиглэлээ авч эхэлсэн нь мэдэгдэж байсан. Сарын дотор нэг давхартай болсон байсан гэж нэмж ярьсан байна. Гайхамшигт муурны эзэн хэрхэн шинэ давхартай болсон талаар тодруулсангүй. Гэхдээ хамгийн чухал нь түүнийг энэ хүслээ хэлсний дараа мөнгөтэй болсноор Юлена нэг давхраас гадна машин худалдаж авчээ. Тэрээр “Винсент энэ гайхамшгийг жинхэнэ шидтэн, нүүрс шиг хар Октавианте Лолитагаас өвлөж авсан” гэж боддог байна.Түүнийг 2011 онд есөн сартай байхад нь худалдаж авчээ. Түүнээс хойш есөн жил Юленагийн гэр бүлийнхэнтэй амьдарч байгаа гэнэ. Гэхдээ тэр эмэгтэй яагаад энэ жинхэнэ хөрөнгөө худалдахаар шийдсэн юм бол? Ярьж байгаа шиг нь их гайхамшигтай бол? Түүний ярьснаар муур гурван хүслийг нь биелүүлдэг бөгөөд гэрийнхэн нь боломжоо ашиглаад дууссан гэнэ.  Тиймээс Винсент муурыг бусад хүнийг аз жаргалтай болгохыг хүсч байна.  Бид дөрөв дэх хүслээ гуйхыг оролдож үзсэн.  Биелээгүй.  Гэхдээ Винсент тийм үүрэгтэй бол  дараагийн эзэнд нв шилжүүлье. Хүслээ үргэлжлүүлэн биелүүлэг, Учир нь энэ их ухаалаг хэрэг болохыг  онцолжээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …