О.Цэнгэл: Би ичихгүй

Жүжигчин О.Цэнгэлийн үндсэн мэргэжил нь Утга зохиол судлаач. Гэсэн ч “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг киногоороо нь андахгүй мэднэ. Телевизийн хөтлөгч, жүжигчин гээд л олон мэргэжилийг тун сайн эзэмшсэн авъяастай бүсгүй. Шилдэг оролцогч Г.Мишээлтэй гэрлэж хүүтэй болсон.

О.Цэнгэл залууст хандаж “ “Хэцүү”-гүй юм гэж хаана ч байхгүй. Чи ажлыг голох биш ажил чамайг голдог юм. Дунд сургуулийн сурагч байхдаа зуныхаа амралтаар супермаркетд промотер хийдэг байлаа. Өдөржин зогсоно, амаа чилтэл тайлбарлан, байнга инээмсэглэнэ. Миний ярьсныг сонсоод хүн сонголтоо хийвэл маш их баярлана. Ороод амрах өрөө байхгүй, цайны цаг 30 минуттай. Цалингаа жоорлохын тулд хоол биш ус, жигнэмэг л аваад идчихнэ, хангалттай. Дараа нь зурагт хуудас нааж тараадаг цагийн ажил хийсэн. Хэн ч ажлыг маань хянахгүй ч сэтгэлээсээ өөрийнхөө хариуцсан дүүрэгт хүргэчих гээд өдөржин айлын хаалга тогшоод тайлбарлана. Хөзөр ч зарж явлаа. Багшийн дээдийн өмнө машинаа тавьчихаад тээшээ онгойлгоод өдөржингөө хөзрөө тайлбарлана.

Тэр үед намайг хүмүүс таньдаг л байсан байх. Нөгөө кинонд тоглодог охин гээд. Надад тэр бүгд тийм ч хамаатай байгаагүй. Гол нь ажлаа сэтгэлээсээ бас үнэн хийх, хэн нэгэнд шалгуулах эсэхдээ биш миний ажил “миний” гэж хандах нь чухал байсан. Өнөөдөр хамтарч ажилласан хүмүүс маань сэтгэл хангалуун, дахин холбогддог нь тухайн үед хийж байсан ажлуудаасаа сурсан “зөв хандлага-өөриймсөг чанар”-тай холбоотой байх.

Суултуур угаасан ч бүрэн гүйцэд угааж сураарай. Аливааг хийсэн шиг хийгээд ард нь гарахад тэр нэг захиралд биш ажил гүйцэтгэсэн чамд илүү юм наалддаг юм шүү” хэмээн цагийн ажил хийсэн тухайгаа илэн далангүй ярьж залуусаа үлгэрлэв.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.