Б.Мөнхбаатар: Өнөөдөр авсан мэдээллээр 38 хүнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгосон байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр/2020.10.19/ээлжит хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ. 

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон асуудлаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар“Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар зорилтод бүлэг, хөдөө орон нутаг, аймгийн төвд байгаа иргэдээ орон сууцжуулах төслийг танилцуулж, санал авлаа. 150 мянган айлын орон сууцын хөтөлбөр зургаан янзаар хэрэгжинэ. Арилжааны банкууд, Монголбанк хамтраад ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон. Өнөөдөр өглөөний авсан мэдээллээр 38 хүнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгосон байна. Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй олон өрх айл байгаа учраас аймгийн төвүүдийг хэрхэн орон сууцжуулж болох вэ гэдэг схемийг хийсэн. Аймгийн төвүүдийн 60-аад хувь нь инженерийн шугам сүлжээгүй байна.

Судалгаагаар найман хувьд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүст гурван хүндрэл байсан. Нэгд, 30 хувиа төлж чадахгүй. Хоёрт, байнгын орлого нь баталгаа болж чадахгүй, гуравт, орон сууцны үнэ өндөр байна гэсэн.

Зургаан хувьд хамрагдах хүмүүс найман хувь авдаг байсан шиг л шалгуураар авна. Найман хувь авахад гэр бүлийн орлого 1.5 саяас дээш байх ёстой гэдэг байсан бол зургаан хувийн зээлд хамрагдах болсноор гэр бүлийн орлого нэг сая болж байгаа. 30 хувийн урьдчилгааг бууруулах санал гарсан. Үүн дээр бид цаашдаа анхаарч ажиллана” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …