НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар шийдвэрлэх асуудал

Орон нутгийн сонгуулийн дүн гарч шинэ НИТХ бүрдээд байгаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар МАН 34, АН 8,  ХҮН  гурван суудал авсан. 

Анхдугаар хуралдааныг сонгуулийн дүн гарснаас хойш ажлын 14 хоногт зарлах хуулийн хугацаатай ч өнөөдрийн байдлаар хуралдааны тов гараагүй байна. Тус хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно.

Хэрвээ анхдугаар хуралдаанаас өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын дарга болгох хүнийг тодорхой болговол анхдугаар хуралдаанаар хотын даргыг сонгох боломжтой болох юм. Харин хуралдаанаас өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж хотын дарга болгох хүнээ тодруулж амжихгүй бол дараагийн хурлаар намын удирдлагаас санал болгосон хотын даргыг сонгоно.

Хуулиараа НИТХ-аас хотын даргыг сонгож Ерөнхий сайдад өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд ажлын 15 хоногийн дотор хотын даргыг батламжлах хуулийн зохицуулалттай байдаг. Гэхдээ хотын дарга улс төрийн албан тушаалтан учраас сонгуулиар ялалт байгуулж олонхи болсон намын удирдах байгууллага хотын даргыг тодруулна. Олонхи болсон намын удирдах байгууллагаас оруулж ирсэн хүнийг НИТХ хотын даргаар сонгох юм. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “Бид амжилт ялалтад баярлаж, цаг алдахгүй. Урд байгаа олон асуудлаа шийдэхийн төлөө ажилдаа шуурхайлан орно. Улаанбаатар хот бол том эдийн засаг. Хотод амьдарч байгаа 1.5 сая хүний эрх ашгийн төлөө цагтай уралдан хийх ажил их байна. Эдийн засгийг солонгоруулах, төгөлдөржүүлэх, мөн эдийн засгийг хотын хэмжээнд бие даасан байдлаар хөгжүүлэх байдал руу орно. Хууль боловсруулах ажлууд хийгдэнэ. Хөгжлийн хөрөнгө оруулалт Улаанбаатар хотын бүр дүүргүүдэд жигд хуваарилж, үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлнэ” гэсэн юм. 

Анхдугаар хуралдаанаар: 

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …