Коронавирусний халдварын шинэ шинж тэмдэг илэрчээ

Их Британийн Лондонгийн их сургуулийн коллеж, Хатан хааны үндэсний хорооны эрдэмтэд коронавирусний халдвар сонсгол өөрчлөгдсөнөөр илэрдэг болохыг тогтоожээ.
КОВИД-19 оноштой хэд хэдэн өвчтөнд чих шуугих зовиур ажиглагдсанаас гадна хүнд хэлбэрээр халдварласан зарим өвчтөнүүдийн энэ шинж тэмдэг сонсгол бүрэн алдагдах хүртэл хүндэрсэн байна. Үүнтэй холбогдуулан эрдэмтэд сонсголын аливаа өөрчлөлтөд анхаарч, КОВИД-19 онош тавихдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг эмч нарт анхааруулжээ. Ингэхдээ мэргэжилтнүүд бусад өвчний үед чих шуугих шинж тэмдэг ажиглагддаг тул коронавирусний халдварын бусад шинж тэмдэгтэй хавсарч буй эсэхийг нягтлахыг зөвлөж байна.

Өвөрмөц хүндрэлүүд

Халдвар аваад эдгэрсэн хүмүүст үс унах, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, ходоод болон үнэрлэх чадварт нь асуудал гарах зэрэг хүндрэлүүд гарч байна.

Өвөрмөц шинж тэмдэг

Урт хугацаанд үргэлжлүүлэн зогьсох нь коронавирусний халдварын шинж тэмдэг байж болох талтай гэж “The American Journal of Emergency Medicine” сэтгүүлд онцолсон байна. АНУ-ын эрдэмтэд Чикаго хотын 62 настай КОВИД-19 оноштой өвчтөний мэдээлэлд тулгуурлан ийн дүгнэжээ. Энэхүү өвчтөнд КОВИД-19 өвчний ерөнхий шинж тэмдэг илрээгүй ч дөрвөн хоногийг турш зогьсуулсан байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …