Дэлхийн хүнсний өдөр өчигдөр тохиолоо. Хүн төрөлхтөн хэрэглэж байгаа хоол хүнснийхээ гуравны нэгийг хаядаг гэдгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тогтоожээ. Хүнсний зөв хэрэглээ хүн төрөлхтний том бэрхшээл болж, худалдааг шүтсэн хэрэглээг халах асуудал хөндөгдсөн хэвээр байна.
