Хүүхдийн сургуулийн автобус 130 мянган.ам долларын үнэтэй биш

Нийслэлийн удирдлагууд автомашины түгжрэлийг бууруулахын тулд 2019 оны арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн ерөнхий боловсролын 29 сургуулийн 35 чиглэлд сургуулийн 40 автобус үйлчилгээнд гаргасан. Уг төсөл нь “нийслэл тээврийн шийдэл, парк шинэчлэлт хүүхдийн автобус ” хүрээнд хийгдсэн ажил ажээ. Моннис Моторс ХХК хамтран ажиллаж байна. Тус компанийн нийлүүлсэн хүүхдийн сургуулийн автобустай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарч буй буруу ташаа мэдээлэлтэй холбоотойгоор албан мэдэгдэл гаргажээ. Хүүхдийн сургуулийн автобус нь тээвэрлэж байгаа хүүхдийн наснаас хамааран A.B.C.D гэсэн ангилалтай байдаг бөгөөд олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй хямд үнэтэй автобус нь БНХАУ-стандартаар үйлдвэрлэгдсэн богино, бага насны хүүхэд тээвэрлэх зориулалт бүхий B ангилалын автобус болно. Монгол улсад мөрдөгдөж буй хүчин төгөлдөр стандартын дагуу үйлдвэрлэгдсэн урт, ямар ч насны хүүхэд, том хүн тээвэрлэх боломжтой C ангилалын автобус аж.

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …