Нярай хүүхдээ даавуунд боон, уутанд хийж хаясан эхийг эрэн сурвалжилж байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт нярай хүүхдээ даавуунд боон, уутанд хийж хаясан хэрэг энэ сарын 13-нд гарчээ. Цагдаагийн байгууллагаас хүүхдээ хаясан эхийг эрэн сурвалжилж байна.

Хүүхдийн талаар холбогдох газраас тодруулахад хүүхдийг тус сумын эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэдгийг хэллээ.

Хэрвээ нярай хүүхдээ хаясан байж болзошгүй сэжигтэй этгээдийн талаарх мэдээлэл байвал та цагдаагийн байгууллагын 102, 70368102, 88031116 утсаар холбогдон өгөөрэй.

Санал болгох мэдээ

26-33 насны залуус сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, хэрэглэж байжээ

Багануур дүүрэгт оршин суух хаягтай, 26-33 настай С болон Б нар нь гэртээ сэтгэцэд нөлөөт канабисын төрлийн …