МҮБХ-ны гүйцэтгэх захирлын албыг түр орлон гүйцэтгэгчээр улсын гарьд И.Доржсамбууг томилжээ. Тэрээр үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан, АТГ-т хоёр ч албан бичгийг хүргүүлсэн гээд чамгүй ажлуудыг хийж эхэлжээ. Үүнийг ард иргэдийн зүгээс МҮБХ-ны ажил урагштай байна эзэмтэй юм шиг болжээ гэж ярьж эхлэв. 10 сарын 24 -нд Цэцдийн зөвлөлийн хурал хуралдаж Их-Эе хурлаар дуулиан шуугиантай байгаа Монголын ҮБХ-ны шинэ тэргүүнийг сонгох юм.
