Согтуугаар жолооч айлын гэр дайрч эхнэр нөхөр амиа алдаж, хоёр хүүхэд нь хүнд гэмтжээ

2020.10.16-ны 00.16 цагийн орчимд Дорнод аймаг “Хөлөнбуйр сум 3-р баг”-т Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, монгол гэрийг дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй Д 6 настай, эрэгтэй А нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын 2 хүний амь насыг хохироосон ноцтой зам тээврийн осол гарсан

Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулалж байна.

Санал болгох мэдээ

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, …