БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан манай улсын иргэдээс эхний ээлжид 50 хүнийг хилээрээ нэвтрүүлэх болсноо тус улс мэдэгджээ

Холимог гэр бүлийн асуудлаар нэлээдгүй иргэн БНХАУ руу зорчих хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ.

Тэгвэл хүсэлт гаргасан иргэдээс эхний 50 хүнийг БНХАУ хилээрээ нэвтрүүлэхээр болсон байна.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ “Холимог гэр бүлийн асуудлаар БНХАУ руу зорчих хүсэл гаргасан манай улсын иргэдэд тус улс виз олгож эхлээд байгаа.

Мөн Эрээн хотод тусгаарлах байрны нөөц боломжоос хамаарч эхний ээлжийн 50 иргэнийг БНХАУ хилээрээ нэвтрүүлэх зөвшөөрөл гаргасан тухай бидэнд мэдэгдлээ.

Тиймээс тухайн иргэдийг хилээр нэвтрүүлэхийн өмнө БНХАУ-аас тавьж байгаа шаардлагын дагуу PCR шинжилгээ хийлгэх асуудлыг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

ВИДЕО

https://www.facebook.com/watch/live/?v=826086088190608&ref=external

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …