Д.Сумъяабазар:Орон нутгийн МАН-ын түвшинд дотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүйгээс ялагдлаа

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр болсон. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 буюу 75.5 хувь нь МАН-аас сонгогдсон билээ. 

Сонгуулийн үр дүнгийн талаар өнөөдөр МАН-аас мэдээлэл хилээ

Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-УИХ-ын сонгуулиас хойших 4 сарын хугацаанд өнөөдөр гарч байгаа үр дүнд ямар дүгнэлт өгч байна вэ?

-21 аймгаас 8 аймагт ялагдал хүлээснийг бид урьдчилсан байдлаар олон янзаар дүгнэж байна. Тухайн аймаг орон нутгийг удирдаж байгаа хүмүүстэй холбоотой. Мөн бие даагчдын тоо өссөн. Орон нутгийн МАН-ын түвшинд дотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүйгээс ялагдлаа гэж үзэж байна. 

-Хотын дарга болох хүнд ямар шалгуур тавих вэ?

-Үндсэн хуулийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хуулиа дагана. Хотын захиргаа бол хот нийтийн аж ахуй, захиргааны ажлыг хослуулж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийддэг байгууллага.

Боловсрол мэдлэгтэй, багаар ажиллах чадваруудыг намаас хотын даргад нэр дэвшигчдэд тавина. Мөн эх орноо гэсэн сэтгэлтэй, халуунд халж, хүйтэнд хөрж чадах тууштай, ажлын дадлага туршлагатай, өндөр ёс суртахуунтай байх гэсэн шалгуурууд бий.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.