Ипотекийн 6 хувийн зээлд хамтран зээлдэгч шаардахгүй

Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар зургаан хувийн зээл өгч эхэллээ гэдэг мэдээллийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд өглөө. 

Тэрбээр “Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ. Хамгийн гол нь орлого. Ипотекийн найман хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой. Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй байсан. Гэр хорооллын иргэдийг илүү хамруулах зорилгоор 2 хувь буулгаж өрхийн орлого нь нэг сая гаруй төгрөг болгожээ.

Монголбанкнаас ес, аравдугаар сарын санхүүжилт 50-иад тэрбум, арилжааны банкууд 40-өөд тэрбум төгрөг гаргаад зургаан хувийн хүүтэй зээл гаргах боломж нээгдээд байна” гэв. Мөн 6 хувийн зээл олгоход хамтран зээлдэгч хэрэггүй.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …