Циркийн барилгаас юуч үлдээгүй байжээ

Монгол Улсад циркийн урлаг хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байна. АСА циркийн барилга 13 жилийн өмнө хувьчлагдсанаас циркийн уран бүтээлчид бэлтгэл, сургуулилт, тоглолт хийх газаргүй болсон ажээ. Тиймдээ ч одоогоор 80 жилийн ойн тоглолтоо явуулын асарт хийхээр болоод буй гэдэг.

Мөн тэдний зүгээс цирк хувьчлагдсанаас хойш уран бүтээлчид АСА циркэд түрээс төлөн тоглолт хийдэг байсан ч, одоогоор цирк засвартай байгаа тул түрээслэх ч боломжгүй болсон талаар хэлж байв. Тэгвэл “засвартай” хэмээн циркчидийг халгаахгүй байгаа АСА циркийг их завсар орж байна. Циркийн онцгой хэв маягтай барилга нүүр төрхөө алдлаа. Циркээ буцаагаад өгөөчээ гээд байсан чин далдуур нураагаад ЦИРКИЙН барилгаас юуч үлдээгүй байна хэмээн эх сурвалж мэдээлж байна. Удахгүй сурвалжилах болно.


Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. иргэн says

    өө хөөрхий

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.