Шуурхай: Нэр дэвшигч бусдын гарт амиа алдсан уу

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын МАН-аас нэр дэвшигч Б.Б өчигдөр буюу 2020 оны 10 сарын 14-нд архидан согтуурч, тус тойрогт бие даан нэр дэвшигч С.М-ийг автомашинаар дайрч амь насыг нь хөнөөжээ. Б.Б нь дөрвүүлээ архи уусан бөгөөд автомашинаараа ухрах үйлдэл хийхдээ талийгаачийг хашаатай хавсарч мөргөсөн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэлээр тархсан. Тухайн асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлийн албаны дарга Баатархүү залруулж мэдээлэл өглөө.

Нэр дэвшигчид нэгнийхээ амыг хөнөөлөө гэх мэдээлэл ташаа мэдээлэл болохыг мэдэгдлээ.

Хэргийн талаар хүний амь нас хохирсон боловч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ аютомашин жолоодож ухрах үйлдэл хийхдээ хүний аминд хүрсэн байна. Хэргийг тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Б гэгч нь өчигдөр /2020.10.14/ архидан согтуурч, автомашин жолоодох үеэр арагш ухрах үйлдэл хийхдээ тус иргэн М-ийг автомашинаараа мөргөн амь насыг нь хохироосон гэх дуудлага бүртгэгдсэн байна.  Хохирогч М нь тус суманд Орон нутгийн сонгуулиар бие даан нэр дэвшигч байсан бөгөөд найз М нь түүний сурталчилгааны ажилд явдаг байсан гэх мэдээлэл байгаа юм. Үүнээс гадна тэд хоорондоо ямар нэг маргаан гарган ийм золгүй хэрэг гарсан гэх мэдээлэл ирээгүй аж. Одоогоор уг хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм.

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …